Сумдын Газрын даамлуудын ажлыг хүлээлцэж байна.

2018-01-09

МУ-ын Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор "Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа сумын газрын даамлыг орон тоо, цалингийн сангийн хамт 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс аймгийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад шилжүүлсүгэй"  батлагдсаны дагуу сумын ЗДТГазрын бүтцэд ажиллаж байгаа сумын даамлуудыг 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгуулан чөлөөлүүлсэн тушаалыг гаргуулсан. Үргэлжлүүлэн даамлаараа ажиллах санал ирүүлсэн сумдын даамлуудыг Газрын даргын тушаал гарган томилгоог хийж байгаа бөгөөд Газрын даргын 2018 оны А/01 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажлыг хүлээлцүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хэрлэн, Өлзийт, Бэрх, Батноров, Норовлин, Дадал, Биндэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан,  Өмнөдэлгэр, Баянхутаг, Бор-Өндөр, Баянмөнх сумын газрын даамлуудыг 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн томилж ажлыг хүлээлцүүлж байна.

Жирэмсний болон амаржсаны амралтаа авч байгаа Дархан, Өмнөдэлгэр, Норовлин сумдын газрын даамлын үүргийг түр орлон гүйцэтгэх тушаал гарган ажлыг хүлээлцүүлж байна.

Шинээр газрын даамлын орон тоо гарсан Хэрлэн, Баян-Адарга, Галшар, Мөрөн, Цэнхэрмандал, Баян-Овоо сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны даамлын сул орон тоог нөхөхөөр Төрийн албаны салбар зөвлөлд албан бичгийг хүргүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангасан нөөцөд байгаа иргэдийн судалгаа, дүгнэлт ирүүлэхээр томилгоонууд хийгдэхээр хүлээгдэж байна.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР