2018 онд аймгийн хэмжээнд нийт 2047 иргэнд 197,31 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ

2018-02-09

         Аймгийн хэмжээнд 2018 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг нэгтгэн Аймгийн ИТХурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

           2018 онд аймгийн хэмжээнд нийт 2047 иргэнд 197,31 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ. Үүнээс:

  • Шинээр өмчлүүлэх – 1797 иргэнд 171,15 га
  • Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх – 250 иргэнд 26,16 га

         Хэрлэн, Батноров, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр 700м2, Баян-Овоо 500-700м2, Баян-Адрага, Норовлин 1200м2, Жаргалтхаан 750-1800м2, Баянхутаг Баянмөнх 400-900м2, Дадал 1700-2000м2, Дэлгэрхаан 1000-1700м2, Цэнхэрмандал 2000, Өмнөдэлгэр 600-1000, Мөрөн 700-800, Батширээт 700-2500м2-аар иргэнд тус тус өмчлүүлэхээр төлөвлөсөн.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР