Deprecated: Function eregi() is deprecated in /home1/gazargov/public_html/zz/module/news/main.php on line 3

2017 оны ажлаараа салбарын хэмжээнд Дэд байр эзэллээ.

2018-02-12

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2017 оны ажлаа дүгнэх, 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлж, цаашид анхаарах асуудлаа хэлэлцэх  Удирдах ажилтны зөвлөгөөнийг  2018 оны 02 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод  зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлэн газрын харилцааны салбарын шилдгүүдийг тодруулж, 2018 онд хэрэгжүүлэх үр дүнгийн гэрээг байгууллаа. 2017 оны ажлын үр дүнгээр Шилдэг менежерээр газрын дарга Д.Баярхүү шалгарсан бол байгууллагын ажлын үр дүнгээр Дэд байр эзэллээ. Мөн Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан гэрээний үр дүнгээр 4 дүгээр байр эзэлж, 2018 оны гэрээг байгууллаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР