Батширээт, Батноров сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хүлээлгэн өглөө.

2018-03-07

Батноров, Батширээт сумын Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө буюу Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2017 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Вектор мэф ХХК-тай хамтран боловсруулж хүлээлгэн өглөө. 2018 онд Дадал сум орон нутгийн 34.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар  Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хаягжуулалтын ажлууд хийгдэх бөгөөд энэхүү ажлын танилцуулгыг сумын удирдлагуудад танилцууллаа. Мөн Норовлин сумын удирдлагад тус ажлын танилцуулгыг өгсөн бөгөөд төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар энэхүү ажлыг хийлгэхээр хөөцөлдөж байгаа юм. Батноров сумын Төлөвлөгөөг хүлээлгэж өгөхөд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойргийн сумдадаа ажиллаж байх таарсан бөгөөд НДХТөлөвлөгөөг танилцуулж, төлөвлөгөөгүй тойргийн сумдадаа тус төлөвлөгөөг хийлгэх санхүүгийн асуудлыг судлахаа илэрхийллээ.  

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР