6 сумын Газрын даамалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа.

2018-03-20

Хэнтий АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ  БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД
ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

                 Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 

Хэнтий аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

 

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

             Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

                Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

2.1.Боловсролын шаардлага: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

                2.2.“Мэргэжлийн шаардлага: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

2.3.Мэргэшлийн шаардлага: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

2.4“Туршлагын шаардлагаАжилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.5.Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 04 дүгээр сарын 03- 04ий өдөр 08.30-12.30 хүртэл, 13.30-17.30 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг аймгийн ЗДТГ-т 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

                1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Анхааруулга: Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

                Шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 09:00 цагаас эхлэн доорх байдлаар зохион байгуулна.

 

1.    Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/

2.    Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/

3.    Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 98930110 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч болно.

ХЭНТИЙ   АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН  ТУСЛАХ  ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ  АЛБАН ТУШААЛЫН                                                                                                                                                                                                         СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
дэс дугаар Захиалга өгсөн газар, байгууллагын нэр Нэгжийн нэр Ажлын байрны Ажлын байранд тавигдах шаардлага
нэр хариуцсан асуудал ангилал, зэрэглэл орон тоо Боловсрол мэргэжил мэргэшил туршлага ур чадвар тусгай шаардлага
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
1 Байгаль орчин аялал жуулчлалын газар Баянхутаг, Батноров,  Биндэр, Норовлин  Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдын ЗДТГ мэргэжилтэн Байгаль хамгаалагч ТЗ-2 6 бүрэн дунд болон бүрэн дундаас дээш Экологич, байгаль хамгаалал     Багаар ажиллах чадвартай, хүнтэй зөв харьцах, өөрийгөө ойлгуулах чадамжтай  төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, байгууллагын нууц хадгалах, харилцааны соёл эзэмшсэн, үнэнч шударга, шуурхай байх, Монгол хэл бичгийн найруулгын чадвар эзэмшсэн байх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох
2 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  Баян-Адарга, Баян-Овоо, Галшар,  Цэнэрмандал сумын ЗДТГ Хурх, Хэрлэнбаян-Улаан тосгон ЗАА даамал Газрын  ТЗ-3 6 дээд боловсролтой бакалавр зэрэгтэй Газар зохион байгуулагч, инженер, газрын кадастр, газрын менежмент, газрын үнэлгээ     Багаар ажиллах чадвартай, хэрэглээний болон газарзүйн мэдээллийн системийн ArcGis, Qgis газрын кадастрын мэдээллийн сангийн лэнд менежер, газрын цахим биржийн програм хангамжийг эзэмшсэн байх төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, байгууллагын нууц хадгалах, илүү цагаар ажиллах
Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР