"НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ" ӨДӨРЛӨГИЙГ 18 СУМ, 5 ТОСГОНД ЗОХИОН БАЙГУУЛНА.

2018-03-22

 

“НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ”  ӨДӨРЛӨГ

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын харилцааны үйлчилгээг орон нутагт үзүүлэх зорилгоор 18 сум, 5 тосгонд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг сумдын ЗДТГ-тай хамтран 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр үзүүлэх үйлчилгээ:

 - 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сурталчлах

 - 18 сумын 88 багийн зорилтот бүлгийн тус бүр нэг өрхөд газар өмчлүүлэх/захирамжийг гаргуулах, газар өмчлүүлэх гэрчилгээ, кадастрын зургийг гардуулах, газрыг хүлээлгэн өгөх/

- 2018 оны газар өмчлүүлэх төлөвлөгөөний дагуу иргэдээс шинээр болон одоо эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэх өргөдөлийг хүлээн авч шийдвэрлэх

- ИААНБайгууллагын эзэмшил өмчлөлийн газарт болон үл хөдлөх хөрөнгөд хэмжилт зураглал хийх

- ИААНБайгууллагад кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт олгох

- Газар болон барилгын салбарын хууль тогтоомжийг сурталчлах, зөвлөгөө өгөх

- Барилга байгууламжыг хувийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний танилцуулга

- Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах

Сумдад ажиллах хуваарь:

1.    Галшар сум  3 сарын 26-ны өдөр

2.    Бор-Өндөр сум 3 сарын 27-ны өдөр

3.    Дархан сум 3 сарын 28-ны өдөр

4.    Баянмөнх сум 3 сарын 29-ны өдөр

5.    Дэлгэрхаан сум 3 сарын 30-ны өдөр

6.    Хэрлэнбаян-Улаан тосгон 3 сарын 31-ны өдөр

7.    Жаргалтхаан сум 4 сарын 2-ны өдөр

8.    Цэнхэрмандал сум 4 сарын 3-ны өдөр

9.    Өмнөдэлгэр сум 4 сарын 4-ны өдөр

10.  Батширээт сум 4 сарын 5-ны өдөр

11.  Биндэр сум 4 сарын 6-ны өдөр

12.  Хурх тосгон 4 сарын 7-ны өдөр

13.  Бэрх тосгон 4 сарын 9-ны өдөр

14.  Батноров сум 4 сарын 10-ны өдөр

15.  Баян-Овоо сум 4 сарын 11-ны өдөр

16.  Норовлин сум 4 сарын 12-ны өдөр

17.  Дадал сум 4 сарын 13-ны өдөр

18.  Баян-Адрага сум 4 сарын 14-ны өдөр

19.  Тахилгат тосгон 4 сарын 16-ны өдөр

20.  Өлзийт тосгон 4 сарын 17-ны өдөр

21.  Хэрлэн сум 4 сарын 18-ны өдөр

22.  Баянхутаг сум 4 сарын 19-ны өдөр

23.  Мөрөн сум 4 сарын 20-ны өдөр

 

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР