Барилга хот байгуулалтын алба гамшгийн сургуулилтад оролцлоо.

2018-04-03

ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ СУРГУУЛИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

3 дугаар сарын 29-ний өдөр Улс орон даяар Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт хийлээ.

Үүнд Хэрлэн сумын хувьд 5 түр цугларах талбай, түр хоргодох байр бэлдэж, ОБГ-ын бүх албан хаагчид, 5 алба, Чингис хотын онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн хамтран оролцлоо. Энэхүү сургуулилтад нийт 2642 хүн түр цугларах талбайд цугларснаас хүүхэд 1542 байсан байна. Үүнээс цагийн байдалд өгөгдсөний дагуу 224 хүнийг цугларах байрнаас нүүлгэн шилжүүлж, 100 хүн орон гэргүй болсон тул хорогдох байрлуушилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Мөн 42 хүнд хөнгөн гэмтэл учирч эмнэлгийн анхан шатны тусламжийг нөхөрлөлийн бүлгүүд түргэн шуурхай үзүүллээ.

Ийнхүү Хэрлэн сумын ард иргэд маань Монгол улсын иргэний үүргээ биелүүлж Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор амжилттай ажиллалаа. Манай байгууллагын Барилга хот байгуулалтын алба, Нүүлгэн шилжүүлэлт, түр хоргодох байр хариуцсан мэргэжлийн анги бүрэлдэхүүнээрээ өгөгдсөн цагийн байдлын дагуу үүргээ биелүүлж оролцлоо.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР