Өдөрлөгийн арга хэмжээг 5 сум, 1 тосгонд амжилттай зохион байгууллаа.

2018-04-03

 

 

               “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг 3 дугаар сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл  Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумд, Хэрлэнбаян-улаан тосгонд зохион байгууллаа.

               Сумдад өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэгт Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтнүүд ажиллаа. Өдөрлөгийн арга хэмжээг СЗДТГазартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сумдын удирдлагууд, багийн Засаг дарга, Газрын даамал, Улсын бүртгэгч нар оролцож газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой үйлчилгээ иргэд үзүүлж, газартай холбоотой санал хүсэлтийг шийдвэрлэн ажиллалаа. Өдөрлөгт нийт 5 сум, 1 тосгоны  592 иргэн үйлчлүүлж  идэвхитэй оролцлоо.  

 Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд, байгууллагын үйл ажиллагаа иргэдэд танилцуулж, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль тогтоомж, сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөг сурталчилсан. Сумын 2018 оны төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу шинээр газар өмчлөх 174 иргэний өргөдлийг хүлээн авсан.  

2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газар өмчлөх 43, шинээр газар өмчлөх 73, төмс, хүнсний ногооны зориулалтаар 1, фермерийн зориулалтаар газар эзэмших 1 нийт 118 иргэний саналыг саналын  хуудсаар хүлээн авсан.

 

            “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд сумдын зорилтот бүлгээс сонгогдсон 24 иргэнд төлөвлөгөөний дагуу газар олгож, сумын Засаг даргын шийдвэр гаргуулан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гардуулан өгч, иргэдийн өмчилж авсан газарт эргэлтийн цэг зоон актаар хүлээлгэн өглөө.   

 Нийт 56 иргэнд кадастрын зургаас үйлчилж, 49 нэгж талбарын өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, 2018 оны төлөвлөгөөний дагуу олгогдсон 77 иргэний газарт захиалгын дагуу хэмжилт хийж, эргэлтийн цэг зоож газар өмчлөгч иргэдэдэд актаар хүлээлгэн өгсөн. Газар өмчлөлийн мэдээллийн сангаас 149 иргэнд лавлагаа гаргасан. Газар өмчлөл, эзэмшлийн талаар 235 иргэнд зөвлөгөө өгч, 324 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тараасан. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг гардуулж өглөө.

        Мөн өдөрлөгийн үеэр барилга байгууламжийн хувийн хэргийг 21 төсөвт байгууллагын 138 барилга байгууламжид хувийн хэрэг нээж хүлээлгэн өглөө.

                 4 дүгээр сарын  2-ны өдрөөс хувиарийн дагуу Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сум, Хурх тосгонд үргэлжлэн явагдана.

 

            

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР