Нээлттэй газрын харилцаа орон нутагт өдөрлөг сумдад үргэлжлэн явагдаж байна.

2018-04-10

 

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг зохион байгуулсан ажлын явцын тайлан

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын харилцааны үйлчилгээг орон нутагт үзүүлэх зорилгоор 18 сум, 5 тосгонд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг сумдын ЗДТГ-тай хамтран 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл  зохион байгуулж байна.  

 “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийн 2 дугаар ээлж 4 дугаар сарын 02-ны өдрөөс 7-ний өдрийг хүртэл Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сум,  Хурх тосгонд зохион байгууллаа.

               Сумдад өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэгт Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтнүүд ажиллаа. Өдөрлөгийн арга хэмжээг СЗДТГазартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сумдын удирдлагууд, багийн Засаг дарга, Газрын даамал, Улсын бүртгэгч нар оролцож газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой үйлчилгээг иргэдэд үзүүлж, газартай холбоотой санал хүсэлтийг шийдвэрлэн ажиллалаа. Өдөрлөгт нийт 5 сум, 1 тосгоны  524 иргэн үйлчлүүлж  идэвхитэй оролцлоо.  

            Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд, байгууллагын үйл ажиллагаа иргэдэд танилцуулж, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль тогтоомж, сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөг сурталчилсан. Сумын 2018 оны төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу шинээр газар өмчлөх 79 иргэний өргөдлийг хүлээн авсан.  

2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газар өмчлөх 15, шинээр газар өмчлөх 64, төмс, хүнсний ногооны зориулалтаар 4, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 2, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 4 нийт 89 иргэний саналыг саналын  хуудсаар хүлээн авсан.

            “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд сумдын зорилтот бүлгээс сонгогдсон 25 иргэнд төлөвлөгөөний дагуу газар олгож, сумын Засаг даргын шийдвэр гаргуулан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гардуулан өгч, иргэдийн өмчилж авсан газарт эргэлтийн цэг зоон актаар хүлээлгэн өглөө.   

            Нийт 30 иргэнд кадастрын зургаас үйлчилж, 17 нэгж талбарын өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, 2018 оны төлөвлөгөөний дагуу олгогдсон 94 иргэний газарт захиалгын дагуу хэмжилт хийж, эргэлтийн цэг зоож газар өмчлөгч иргэдэдэд актаар хүлээлгэн өгсөн. Газар өмчлөлийн мэдээллийн сангаас 202 иргэнд лавлагаа гаргасан. Газар өмчлөл, эзэмшлийн талаар 190 иргэнд зөвлөгөө өгч, 324 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тараасан. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 7 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг гардуулж өглөө.

        Мөн өдөрлөгийн үеэр барилга байгууламжийн хувийн хэргийг 60 төсөвт байгууллага, аж ахуйн нэгжийн  158 барилга байгууламжид хувийн хэрэг нээж хүлээлгэн өглөө.  

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР