Батноров, Баян-Овоо, Норовлин, Дадал, Баян-Адарга сум, Бэрх тосгонд "Нээлттэй газрын харилцаа орон нутагт" өдөрлөгийг зохион байгууллаа.

2018-04-20

 

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын харилцааны үйлчилгээг орон нутагт үзүүлэх зорилгоор 18 сум, 5 тосгонд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг сумдын ЗДТГ-тай хамтран 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл  зохион байгуулж байна.  

 “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг 4 дугаар сарын 9-ны өдрөөс 16-ний өдрийг хүртэл  Бэрх тосгон, Батноров, Баян-овоо, Норовлин, Дадал, Баян-Адрага сумдад зохион байгууллаа.

               Сумдад өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэгт Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтнүүд ажиллалаа. Өдөрлөгийн арга хэмжээг СЗДТГазартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сумдын удирдлагууд, багийн Засаг дарга, Газрын даамал, Улсын бүртгэгч нар оролцож газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой үйлчилгээг иргэдэд үзүүлж, газартай холбоотой санал хүсэлтийг шийдвэрлэн ажиллалаа. Өдөрлөгт нийт 5 сум, 2 тосгоны  541 иргэн үйлчлүүлж  идэвхитэй оролцлоо.  

            Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд, байгууллагын үйл ажиллагаа иргэдэд танилцуулж, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль тогтоомж, сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөг сурталчилсан. Сумын 2018 оны төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу шинээр газар өмчлөх 42 иргэний өргөдлийг хүлээн авсан.  

2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газар өмчлөх 10, шинээр газар өмчлөх 158, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 4, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20 нийт 219 иргэний саналыг саналын  хуудсаар хүлээн авсан.

            “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд сумдын зорилтот бүлгээс сонгогдсон 24 иргэнд төлөвлөгөөний дагуу газар олгож, сумын Засаг даргын шийдвэр гаргуулан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гардуулан өгч, иргэдийн өмчилж авсан газарт эргэлтийн цэг зоон актаар хүлээлгэн өглөө.   

            Нийт 134 нэгж талбарын өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, 30 иргэнд кадастрын зургаас үйлчилсэн. 2018 оны төлөвлөгөөний дагуу олгогдсон 33 нэгж талбарт хэмжилт хийж, эргэлтийн цэг зоож газар өмчлөгч иргэдэдэд актаар хүлээлгэн өгч, төмс, хүнсний ногооны талбай, шинээр барьсан хашаа, байшинд хэмжилт хийлгэх 90 иргэний захиалгын дагуу хэмжилт хийн мэдээллийн санд оруулсан.  Газар өмчлөл, эзэмшлийн талаар 141 иргэнд зөвлөгөө өгч, 161 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тараасан.

        Мөн өдөрлөгийн үеэр барилга байгууламжийн хувийн хэргийг төсөвт болон хувийн хэвшлийн 80 байгууллага, аж ахуйн нэгжийн 95 барилга байгууламжид хувийн хэрэг нээж хүлээлгэн өглөө.  

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР