“Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” өдөрлөгийг Мөрөн суманд зохион байгууллаа

2018-04-20

    “Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” өдөрлөгийг 4 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
    Мөрөн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу төмс хүнсний ногооны зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр 5 иргэнээс өргөдөл, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 24 иргэнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчилж авах санал, 3 иргэнээс төмс хүсний ногооны зориулалтаар шинээр газар эзэмшиж авах санал, 2 иргэнээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших саналыг тус тус саналын хуудсаар хүлээн авлаа
Мөн Иргэнд газар өмчлүүлэх талаар 40 иргэнд зөвлөгөө өгч, 25 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тарааж, ГХБХБГазраас газар зохион байгуулалт болон барилга бүтээн байгуулалтын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд болон байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, 2018 оны улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийг танилцуулж, газрын кадастрын мэдээллийн санд 74 нэгж талбарыг оруулан, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Жи-Мобайлын дахин дамжуулах станц, 4 айлын шинээр барьсан хашааны газар хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэн ажиллалаа. 
     Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 180 тоот тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу шинээр барилга байгууламжийн хувийн хэргийг Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, соёлын төв зэрэг барилга байгууламжид нийт 36 ширхэг барилга байгууламжийн хувийн хэргийг нээж, хүлээлгэн өгч, хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө өгөв. 
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тус сумын 5-н багийн зорилтот бүлгээс сонгогдсон Ю.Амгаланбаатар, Т.Ганбат, Д.Эрдэнэчимэг, Г.Бат-Эрдэнэ, Л.Оргодол нарт Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн А/33 тоот захирамжаар 4-р баг /Цагаан толгой/ Эрдэнэ хороололд шинээр газар өмчлүүлж газрын кадастрын мэдээллийн санд оруулж кадастрын хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэн эргэлтийн цэг суулган газрыг хүлээн өгч ажилласан.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР