“Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” өдөрлөгийг Хэрлэн суманд зохион байгуулж зорилтот болон "Эко Хотхон" төслийн өрхүүдэд газар эзэмших гэрчилгээг гардууллаа.

2018-04-21

     Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн Монгол Бор-Өндөр-2 орон нутгийн хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 4-р сарын 18-ны өдөр Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. 
Нээлттэй хаалганы өдрөөр Хэрлэн сумын 8-н багийн зорилтод бүлгээс сонгогдсон 8 иргэнд 4-р багийн нутаг дэвсгэрт шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, өмчилж авсан газарт хэмжилт хийн эргэлтийн цэг суулган хүлээлгэн өгч, Эко хотхон байшинжуулах төслийн хүрээнд 14 иргэнд шинээр 1-р баг Хангамжийн баруун урд талд газар өмчлүүлж, 5-р багт шинээр газар өмчилж авсан 2 иргэний газарт, шинээр хашаа барьсан 5 иргэнд, 2 иргэний хашааны хуваалга, шинээр барьсан 3 байшинд кадастрын хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэн мэдээллийн санд оруулан, кадастрын зураг, хянан батлагааны дүгнэлтээр 72 иргэнд үйлчилж, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар 30 гаруй иргэнд зөвлөгөө өгч, барилгын лабораторын тоног төхөөрөмж болон 2018 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах барилга байгууламжийг танилцуулан ажилласан. 
Мөн Хүнс хөдөө аж ахуйн газраас улсын хэмжээнд хоршоодын хөгжлийн үнэлгээ хийж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоодод үнэлгээ хийх санал асуулгыг 5 хоршооны гишүүнээс авч, өрхийн хэмжээнд төмс хүнсний ногоо анхлан тариалж буй иргэдэд зориулсан 5 төрлийн гарын авлага, брошур танилцуулгыг 58 иргэнд тараан ажилласан. 
Хэрлэн сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 5-р багийн ногооны талбайд төмс хүнсний ногооны зориулалтаар 11 иргэнд газар эзэмшүүлж Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, “Ногоон тал” ХХК болон “ХЭННЭС” ТББ-уудтай хамтран 5 төрлийн хүнсний ногооны үрийг гардуулан өгч гарын авлага материал олгон ажиллалаа. 
Улсын бүртгэлийн хэлтсээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх эрхийг баталгаажуулах материалыг 23 иргэнээс хүлээн авч, 29 иргэнд зөвлөгөө өгч ажилласан.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР