БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-04-24

        Хэнтий аймгийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн – 2018” зөвлөгөөний 2018 оны 4-р сарын 22-ний өдөр Аймгийн ЗДТГ, Барилгын холбоотой хамтран ЗДТГ-ын иргэний танхимд зохион байгууллаа.  Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Аймгийн засаг даргын  орлогч Ц.Чогсомжав, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал,  Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Барилга, хот байгуулалтын яамны Барилга байгууламжийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батзориг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хот байгуулалтын кадастрын хэлтсийн дарга Г.Цогтсайхан, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, Монголын барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Монголын барилгын үндэсний ассоциацийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Б.Энхбаатар болон зөвлөгөөнд холбогдох төрийн байгууллага, барилга угсралтын тугсай зөвшөөрөлтэй болон барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын 70 гаруй хүн оролцосон.

           Зөвлөгөөнийг аймгийн засаг дарга нээж холбогдох байгууллагуудын 14 илтгэл мэдээлэл тавигдаж илтгэлтэй холбоотой асуулт хариулт хэлэлцүүлэгийг зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж саналыг Барилга хот байгуулалтын яам, Агентлагт, Орон нутгийн удирдлагууд, Барилгын үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллалаа. 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР