“Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг 18 сум 5 тосгонд амжилттай зохион байгууллаа.

2018-04-23

 “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд  “Нээлттэй газрын харилцаа орон нутагт”

өдөрлөгийг зохион байгуулсан ажлын явцын тайлан

 

          Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газрын харилцааны үйлчилгээг орон нутагт үзүүлэх зорилгоор 18 сум, 5 тосгонд “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг сумдын ЗДТГ-тай хамтран 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

 Өдөрлөгийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 3 дугаар сарын 19-24-ний өдрийг хүртэл газрын даамал томилогдоогүй Галшар, Баянхутаг, Баян-Адарга сумдад, Хурх, Өлзийт тосгонд ажиллан  шинээр газар өмчлөх 27, эзэмшиж байгаа газраа өмчлөх 5, өвөлжөө, хаваржааны газраа эзэмших 12 иргэний өргөдлийг хүлээн авч, захирамжийн төслийг боловсруулан сумын засаг даргад танилцуулж газахщр өмчлүүлэх, эзэмшүүлэх захирамжийг гаргуулж,  51 нэгж талбарт хэмжилт хийж мэдээллийн санд оруулан өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангасан.

“Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг 3 дугаар сарын 26-31-ны өдөр Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сум, Хэрлэнбаян-улаан тосгонд, 4 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Жаргалтхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр сум, Хурх тосгонд, 4 дүгээр сарын 9-14-ны өдрүүдэд Бэрх тосгон, Батноров, Баян-Овоо, Норовлин,  Дадал,  Баян-Адрага сумд, 4 дүгээр сарын 16-20-наас Өлзийт, Тахилгат тосгон, Хэрлэн, Баянхутаг, Мөрөн сумдад очиж нийт 3470 км замыг туулан иргэдэд  хүрч төрийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгууллаа.

               Сумдад өдөрлөг зохион байгуулах ажлын хэсэгт Газрын удирдлагын хэлтсийн бүх мэргэжилтнүүд ажиллалаа. Өдөрлөгийн арга хэмжээг СЗДТГазартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сумдын удирдлагууд, багийн Засаг дарга, УБХэлтэс, ХХААГазраас холбогдох мэргэжилтнүүд оролцож газар эзэмшил, өмчлөлтэй холбоотой үйлчилгээг иргэдэд үзүүлж, газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өргөдөл, санал хүсэлтийг шийдвэрлэн ажиллалаа. Өдөрлөгөөр нийт 18 сум, 5 тосгоны 2161 иргэнд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэн  ажилласан.

            Өдөрлөгийн үеэр ГХБХБГазраас газар болон барилгын чиглэлээр 2017 онд хийсэн ажлууд, байгууллагын үйл ажиллагаа иргэдэд танилцуулж, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, журам, сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөг сурталчилан, 2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.  Сумын 2018 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт шинээр газар өмчлөх 308, эзэмшиж байгаа газраа өмчлөх 5, төмс хүнсний ногооны зориулалтаар 5, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 13 нийт 331 иргэний өргөдлийг хүлээн авч сумын Засаг даргын шийдвэр гаргуулахаар орон нутагт хүлээлгэн өгсөн. 

Аймгийн ИТХурлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “2018 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай”  тогтоолын дагуу 2018 онд 17 суманд нийт 2047 иргэнд 197,31 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс шинээр 1797 иргэнд 171,15 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өдөрлөгийн үеэр иргэдээс газар өмчлөх өргөдөл хүлээн авч газар олгон ажиллаж, аймгийн хэмжээнд 100 хувь газар олголтыг хийж дуусгасан.

2019 оны ГЗБ-ын төлөвлөгөөнд иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газраа өмчлөх 68, шинээр газар өмчлөх 185, төмс, хүнсний ногооны зориулалтаар 8, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 4, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 9, өвөлжөө хаваржааны зориулалтаар 38 нийт 312 иргэний саналыг саналын  хуудсаар хүлээн авч төлөвлөгөөнийн төсөлд оруулан баг, сумын ИТХурлаар хэлэлцүүлэхээр саналыг сумын газрын даамал, удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

            “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд 18 сумын 88 багийн амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 1 өрхөд газар өмчлүүлэх ажлын хүрээнд сумдын багуудаас сонгогдсон иргэдэд төлөвлөгөөний дагуу газар олгож, сумын Засаг даргын шийдвэр гаргуулан, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг гардуулан өгч, иргэдийн эзэмшиж, өмчилж авсан газарт эргэлтийн цэг зоон актаар хүлээлгэн өгсөн.

            “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг үеэр 188 иргэнд кадастрын зураг, 72 иргэнд гэр хорооллын хянан баталгааны дүгнэлт олгож, 262 нэгж талбарын өөрчлөлтийг мэдээллийн санд оруулж, 2018 оны төлөвлөгөөний дагуу олгогдсон  264 иргэний газарт захиалгын дагуу хэмжилт хийж, 312 эргэлтийн цэг зоож газар өмчлөгч иргэдэдэд актаар хүлээлгэн өгсөн. Газар өмчлөлийн мэдээллийн сангаас газар өмчилсөн эсэх, урд нь гэр бүлийн гишүүдийн хамт хамтран газар өмчилж байсан эсэх тухай лавлагаагаар 421 иргэнд үйлчилсэн. Газар өмчлөл, эзэмшлийн талаар 707 иргэнд зөвлөгөө өгч, 645 иргэнд газар өмчлөл, эзэмшлийн талаарх гарын авлага, материал тараасан. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээг гардуулсан.

        Мөн өдөрлөгийн үеэр барилга байгууламжийн хувийн хэргийг 153 төсөвт болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 462 барилга, байгууламжид нээж хүлээлгэн өглөө.

Өлзийт тосгонд “Атар чандгана сүү” ХХК-ны тариалангийн талбайд нэгж талбар тус бүрээр гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан. Мөн “Ногоон алт талын эрүүл мэнд” төслийн хүрээнд байгуулагдсан Өлзийт тосгоны Бэлчээр ашиглагчдын холбооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг холбооны тэргүүн Г.Гармаад хүлээлгэн өгсөн.

Байгууллагын ажилтан албан хаагчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлын хүрээнд нягтлан С.Ариунжаргал, нярав Т. Хосбаяр нарт төмс хүнсний ногооны зориулалтаар 0,01 га газрыг олгож, төмс хүнсний ногооны үрээр хангасан.

ХЭРЛЭН СУМАНД:

Хэрлэн суманд “Нээлттэй газрын харилцаа” өдөрлөгийг сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн Монгол Бор-Өндөр-2 орон нутгийн хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 4-р сарын 18-ны өдөр
зохион байгуулсан. Өдөрлөгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүү, ДЗОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн зохицуулагч Г.Жаргалбат нар оролцсон.

Өдөрлөгийн үеэр Хэрлэн сумын 8-н багийн зорилтод бүлгээс сонгогдсон 8 иргэнд 4-р багийн нутаг дэвсгэрт шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зургийг

 гардуулан, өмчилж авсан газарт хэмжилт хийн эргэлтийн цэг суулган хүлээлгэн өгч,  Эко хотхон байшинжуулах төслийн хүрээнд 14 иргэнд шинээр 1-р багт Хангамжийн баруун урд талд газар өмчлүүлж, газар өмчлөгчдөд газрыг эргэлтийн цэг суулган хүлээлгэн өгсөн. 5-р багт шинээр газар өмчилж авсан 2 иргэний газарт, шинээр хашаа барьсан 5 иргэнд, 2 иргэний хашааны хуваалга, шинээр барьсан 3 байшинд кадастрын хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэн мэдээллийн санд оруулан, кадастрын зураг, хянан батлалгааны дүгнэлтээр 72 иргэнд үйлчилж, Хэрлэн сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 11 иргэнд төмс хүнсний ногооны зориулалтаар газар олгон газар эзэмшигчдэд гэрчилгээ, кадастрын зургийг гардуулан, иргэдэд эзэмшил газартаа төмс, хүнсний ногооны тариалах үрийг ХХААГазраас олгосон. Мөн Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох дүрэм журмын талаар 45 гаруй иргэнд зөвлөгөө өгч, барилгын лабораторын тоног төхөөрөмж болон 2018 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдах барилга байгууламжийг танилцуулан ажилласан.

            “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийн үйл ажиллагаанд иргэд идэвхитэй оролцож газрын талаар төрөөс үзүүлэх бүх үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүргэж ажлын төлөвлөгөөний дагуу 100 хувь ажилласан. Энэхүү ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон хамтран зохион байгуулж оролцсон бөгөөд иргэдийн зүгээс талархалтайгаар хүлээн авсан.

            Өдөрлөг зохион байгуулах явцад Баян-Овоо, Дадал сумдад цас орж шуургатай байсны улмаас газар хэмжилтийн ажлууд дутуу хийгдсэн тул 5 дугаар сард багтаан хэмжилтийн ажлыг нөхөж хийх болно.

            Өдөрлөгийг зохион байгуулахад манай газрын зүгээс Газрын удирдлагын хэлтсийн бүрэлдэхүүн бүрэн ажилласан, Барилга хот байгуулалтын хэлтсээс мэргэжилтнүүд ээлжлэн 4  долоо хоног амралтгүй ажиллан зарим үед өглөө 8.00 цагаас шөнийн 04.00 цаг хүртэл ажиллаж байлаа.

          Ажлын явцын тайланг аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Г.Хэрлэнчулуун болон  ГБХЗХГазарт 7 хоног тутам хүргүүлэн ажилласан болно.   

 

ГХБХБГазар

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР