Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Барилга хот байгуулалтын алба амжилттай оролцлоо.

2018-05-08

       Монгол Улсын Шадар сайдын Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулж онц дүнтэй дүгнэгдлээ. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГазрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ОБЕГазраас томилогдсон ажлын хэсэг ажиллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн  бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах юм.

Команд штабын сургуулийн үеэр Барилга хот байгуулалтын албаны томилгоот бие бүрэлдэхүүн сургуулийн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, сургуулийн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, сургалт, дадлага сургуулиудад оролцон, Тактик арга дадлага олгох тэмцээнд 2 дугаар байр эзэлж амжилттай оролцон томилгоот бүрэлдэхүүнээс 5 албан хаагч ОБЕГазрын даргын Баярын бичиг, Аймгийн Засаг даргын Хан Хэнтийн алдартан тэмдэг, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР