Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд Дадал, Норовлин, Баян-Адрага суманд ажиллалаа.

2018-05-30

      Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар  ахлуулсан ажлын хэсэгтэй Дадал суманд хамтран ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд Дадал сумын 2018 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгосон 50 иргэний газарт эргэлтийн цэгийг бэхэлж актаар хүлээлгэн өгч, мэдээллийн санд оруулсан.

     Норовлин суманд шинээр баригдах цэцэрлэгийн газрыг газар дээр зааж, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн. Мөн Баян-Адрага суманд шинээр баригдах клонкын газарт эргэлтийн цэгийг газарт бэхэлж хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэж ажилсан.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР