4 СУМАНД БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-05-28

       “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” LTS2 төслөөс ГХБХБГазар, ХААГазартай хамтран бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, сумын ажлын хэсгийг чадавхижуулах сургалтыг Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумдад 5 дугаар сарын 14-20-нд зохион байгуулагдлаа. Сургалтанд сумдын ИТХ, ЗДТГазар, багийн Засаг дарга, малчдын төлөөлөл сум тус бүрээс 20 хүн хамрагдлаа.

Баян-Овоо суманд Хэрлэн голын сав газрын захиргаанаас хийхээр төлөвлөсөн голын нуга татмын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажилтай уялдуулан хамтран ажиллаж байна.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР