Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам барих ажлыг зохион байгуулж ажиллаа.

2018-06-05

        Энэ жилийн ХҮҮХДИЙН БАЯРЫГ Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор хөшөө дурсгал, роликны талбай, унадаг дугуйн зам, явган хүний зам шинээр барих, усан оргилууруудыг ажилд оруулах, тоглоом хайс хашаа будаж янзлах, мод тарих гэх мэт ажлуудыг төрийн байгууллага болон орон нутгийн өмчит компаниуд хамтран гүйцэтгэлээ.

Манай байгууллагын зүгээс Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд явган хүний зам тавих ажлыг зохион байгуулж барилга угсралтын компаниудтайгаа хамтран ажиллаа.

Нийт 537м урттай 120 см өргөнтэй явган хүний  замыг “БСМГ”ХХК, “Мөнххутаг”ХХК-иуд 11 хоногын хугацаанд  гүйцэтгэсэн бол Алсын солонго ХХК цемент нийлүүлэх, бордюр цутгаж нийлүүлэх үүрэг хүлээн ажиллаа. 

Явган хүний 537м замын ажилд нийт 16тн цемент 1836ш бордюр, 25 тн хайрга ашиглалаа. Тус замын ажилд 9 аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9тн цемент, 6720.0 мянган төгрөгний дэмжлэг үзүүллээ.

Ард иргэд, Хүүхэд, залуучуудынхаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, амарч, тоглох орчин нөхцлийг сайжруулах, Чингис хотынхоо тохижилтийн ажилд гар бие оролцон дэмжиж ажилласан иргнэ, аж ахуйн нэгж байгууллагын хамт олондоо талархал илэрхийлж ажлын амжилтийг хүсэн ерөөе.

Цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний замын ажилд хамтран   ажилласан аж ахуйн нэгж байгуулага

  1. "БМСГ" ХХК
  2. "Мөнххутаг "  ХХК
  3. “Алсын солонго”ХХК
  4. “Шилийн Цахар”ХХК
  5. Жи Ти Кэй Эс”ХХК
  6. “ЭЭБО пропертийз”ХХК
  7. “Хос Ховор Сувд”ХХК
  8. “Цагаан зуун”ХХК
  9. “Дарь Эх таур” Захиалагч иргэн С.Нармандах
  10. “Дөл БГМ” ХХК
Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР