Хэнтий аймгийн Норовлин, Дадал суманд “Өвсний үндэс төслөөр баригдаж буй 40 хүүхдийн дотуур байрны барилгын ажилд хяналт хийж ажиллаа.

2018-06-01

       2018 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Норовлин суманд “Өвсний үндэс төслөөр баригдаж буй 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын үе шатны ажилд хяналт хийж гадна цахилгаан болон гадна бохирын асуудлыг гүйцэтгэгч, ашиглагч талыг байлцуулан хурлын тэмдэглэл үйлдэж хэлэлцлээ. Гадна цахилгааны ажлыг аймгийн ЦТССалбараас өгсөн техникийн нөхцлийн дагуу мөн гадна бохирын нэмэлтээр татах ажлыг магадлашгүй ажлын зардлаас гарган хийхээр боллоо. Мөн дадал сумын ЭМТөвийн бохирын асуудал, Цэцэрлэгийн дээврийн ажилд тус тус зөвлөгөө өгч ажиллаа.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР