ХИЛИЙН ЦЭСИЙН АСУУДЛААР БАЯНМӨНХ, ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2018-06-05

        Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 5-р сарын 28-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Баянмөнх-Дархан сумын хилийн заагт орших “Аман хужир” гэх газрыг аль сумын нутаг дэвсгэрт байгаа эсэхийг тогтоохоор Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Лхагвабаатар, кадастрын мэргэжилтэн Ц.Билэгсайхан, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Пүрэвхүү, Засаг даргын орлогч С.Пүрэгдагва, Дархан сумын 1-р багийн малчин н.Бат-Оюун, Баянмөнх сумын Засаг даргын орлогч Ч.Дарханбаатар, Газрын даамал Ч.Буянцэцэг, 1-р багийн Засаг дарга Б.Лхагвасүрэн, 1-р багийн малчин н.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5-р сарын 29-ны өдөр “Аман хужир” нэртэй нуурын эргэн тойронд 6 цэг авч байрзүйн зурагт оруулан шалгаж үзэхэд уг газар нь Баянмөнх сумын нутаг дэвсгэрт болох нь тогтоогдсон.

Дархан, Баянмөнх сумын хилийн цэсийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 4-р сарын 04-ны өдрийн 75-р зарлигаар баталсан ба хилийн цэс дагуух Хүнт нуурын баруун хойд эрэг дэх 1136.6 тоот өндөрлөг, Ар шандны худаг, Хуцын хэц 1307,7 тоот өндөрлөг, Аман хужир гэх газруудад хэмжилт хийж байрзүйн зурагт оруулан ажлын хэсэгт орж ажилласан Дархан, Баянмөнх сумын төлөөлд танилцуулан ажилласан.

Мөн Дархан сумын Засаг дарга Ж.Энхтөрийн гаргасан хүсэлтийн дагуу Дархан сумын малчдын зөвлөгөөнд 60 гаруй малчдад Дархан, Баянмөнх сумын хилийн цэсийн талаар мэдээлэл хийж сонирхон асуултанд хариулт өгч, малчдын тавьсан Баянмөнх сумын хилийн цэсийн багана босгож байгаа ажлыг зогсоож өгөх хүсэлтийн дагуу Баянмөнх сумын Засаг даргын орлогч Ч.Дарханбаатар, Газрын даамал Ч.Буянцэцэг, 1-р багийн Засаг дарга Б.Лхагвасүрэн нарт уг ажлаа зогсоох талаар чиглэл өгч ажиллалаа.  

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР