2018 онд Норовлин, Дадал сумдын Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажил эхэллээ.

2018-07-17

 

2018 онд Дадал, Норовлин сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулах ажлыг “Вэктор мэп” ХХК-тай хамтран хийж энэ ондоо багтаан орон нутагт нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хээрийн судалгааг 6 дугаар сарын 24-нөөс 7 сарын 3-ны өрдүүдэд  Норовлин, Дадал суманд хийж, сумдын удирдлага, ЗДТГазрын түшмэл, багийн Засаг дарга нарт төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, төлөвлөгөөнд оруулах саналыг сумын иргэдээс авч, холбогдох мэдээлэл цуглуулан, өвөлжөө хаваржааны тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 8-р сард төлөвлөгөөний төслийг багуудын  иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн иргэдээс санал авч, 12-р сард төлөвлөгөөг сумын ИТХурлаар хэлэлцүүлэн батлуулж орон нутагт нь хүлээлгэн  өгөхөөр ажиллаж байна.

Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил 2015 онд Баян-Адрага, 2016 онд Дэлгэрхаан, 2017 онд Батширээт, Батноров сумдад хийгдсэн. 2018 онд Дадал, Норовлин сумдад хийгдсэнээр аймгийн хэмжээнд 6 сум нутаг дэсгэрийн төлөвлөгөөтэй болох юм.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР