6 дугаар сарын шилдэг ажилтнаар ГУХэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхчимэг шалгарлаа.

2018-07-17

USAID-ийн санхүүжилтээр “Мерсу Кор” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа LTS2 төслийн хүрээнд Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумын “Бэлчээр менежментийн дунд хугацааны (2018-2022) төлөвлөгөө” боловсруулах ажлыг орон нутагтай хамтран гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд сумдын ажлын хэсэг, малчдын төлөөлөлд төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтуудыг өгсөн, сумдын ажлын хэсэгтэй хамтран малчдын санал дээр тулгуурлан төлөвлөгөөний төслийг боловсруулж БИНХурлаар хэлэлцүүлсэн, мөн судалгаа, мэдээллүүдийг цуглуулсан,  2018-2022 онд бэлчээр менежментийг сайжруулах ажлын төлөвлөгөөний тоон зураг боловсруулж, төлөвлөгөөг сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж орон нутагт нь тайлан, төлөвлөгөөний зургийн хүлээлгэн өгсөн зэрэг ажлаараа бусдыгаа манлайлан ажилласан тул ГУХэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхчимэгийг 6 дугаар сарын “ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгаруулж талархал, мөнгөн шагналаар шагнав. 
 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР