САНТЕХНИКЧ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА.

2018-09-13

   Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний  92 жил,Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 58 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Аймгийн Засаг даргийн нэрэмжит Сантехникч мэргэжилийн ур чадварын аймгийн аврага шалгаруулах тэмцээн 9-р сарын 13-ны өдөр амжилттай зохиогдон өндөрлөлөө. Тэмцээнд Оч манлай, БМСГ, Хэнтий-Ус, МСҮТөв, Хос ховор сувд, Хос бар зэрэг барилгын гүйцэтгэгч компаниудын сантехникчдын  6 баг өөрсдийн  сантехникийн Стандарт норм дүрмийн мэдлэг чадвараа сорин өрсөлдөж Тэргүүн байранд: Оч манлай ХХК-ны баг, Дэд байранд: Хэнтий-Ус компани, 3-р байранд: Хос ховор сувд ХХК, Тусгай байранд: Хос бар ХХК—ны   сантехникчид шагналт байранд шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар мөн тэмцээнд оролцсон бүх багууд мэдлэг чадвараа нэмэгдүүлэхэд хэрэгцээтэй гарын авлага номоор шагнагдсан юм.

Тэмцээнийг манай байгууллага санаачлан зохион байгуулсан бөгөөд Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Аймгийн барилгачдын холбоо, “Нишин Илч” ХХК  “Дэд бүтэц Инженеринг” ХХК-ууд зохион байгууллахад хамтран ажилласан юм.

Тэмцээнийг шүүн явуулсан шүүгчдээр Ерөнхий шүүгч Аймгийн МХГазрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Монгол улсын зөвлөх инженер Н.Ганболд, Барилгын техникч мэргэшсэн төсөвчин  Г.Наранбаатар, Ардын боловсролын тэргүүний ажилтан зөвлөх багш Л.Батчулуун нар ажилласан юм. Жил бүрийн барилгачдын өдрийг угтан барилгын салбарын ур чадварын уралдаануудыг зохиож эхлээд 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд өмнө нь барилгын өрөг угсралт, хавтанцар наагчийн аймгийн аварга гагнуурчдыг тус тус  шалгаруулж байсан бол ирэх жил барилгын цахилгааны чиглэлээр энэхүү тэмцээнээ хийхээр төлөвлөөд байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР