Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 92 жил, Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 58 жилийн ой, барилгачдын өдөрт зориулсан өдөрлөгийг Өндөрхаан жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.

2018-09-08

      Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Засаг Дарга Н.Ганбямба тэргүүтэй  аймгийн удирдлагууд, хамтран ажилладаг байгууллагууд Хэнтий-Ус компани, Хот тохижилт үйлчилгээний газар, Улсын комиссын гишүүд. Мөн аймгийн болон аймагт барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа Суварга-Эв, Оч манлай, Баялаг хурах, Хар чонот, Хос ховор сувд, БМСГ, Алтанзул багана гэх мэт 10-аад компаниуд оролцож өргөн хүрээг хамарсан өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж олон жил барилгын салбарт үр бүтээлтэй ажилласныг үнэлэж  “Баялаг хурах” ХХК-ний Барилгын инженер Д.Төр, “Хос ховор сувд” ХХК-ний Засал чимэглэлч  Ч.Соёл-Эрдэнэ, “БСМГ” ХХК-ний Цахилгаан техникч Д.Батболд нарт Хэнтий аймгийн “Xүндэт тэмдэг”, Ахмад барилгачин, засал чимэглэлч С.Молом, Ахмад барилгачин, бригадын дарга Ц.Бямбанэрэн нарыг “Хан Хэнтий алдартан” тэмдгээр, “Алсын солонго” ХХК-ний жолооч Л.Баатарцогт, Ахмад барилгачин, барилгын мужаан Ж.Баярсайхан, МСҮТөвийн Сантехникийн дадлагын багш Ч.Зоригбаатар, Ахмад барилгачин, эксковаторын жолооч Б.Пунцаг, Мэдээлэл холбооны сүлжээ компаний Хэнтий салбарын ерөнхий инженер Т.Баярмаа нарт Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Ахмад барилгачин, мужаан Н.Хишигжаргалыг Монголын барилгачдын холбооны “Аврага барилгачин” цолоор тус тус шагнасан юм.

Барилгын ажилтны өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг  Барилгын Конторын дарга асан С.Цэдэндамбын нэрэмжит волейболын тэмцээн 9-р сарын 7-ны өдөр  С.Цэдэндамбын  агсаны гэр бүлтэй хамтран зохион байгуулж 11 багийн 70-аад тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөний эцэст тэргүүн байранд  - “Хэнтий Ус 2” баг, дэд байранд “ГХБХБГазар” , 3-р байрыг  “Хэнтий Ус 1” багууд тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

Мөн өдөрлөгийн хүрээнд  халх сур харваа,үндэсний  бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн уралдаан зохион байгуулагдсан бөгөөд хүрэлцэн ирсэн албан байгууллагууд өргөнөөр оролцсон. Үндэсний  бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас шөвгийн 4т “Суварга-Эв ХХК”-ний бөх У.Мөнхбаяр, ГХБХБГазрын бөх М.Хишигбаяр, үзүүрт Улсын комиссийн бөх Бат-Эрдэнэ , Түрүү бөхөөр ГХБХБГазрын бөх Э.Элбэг-Эрдэнэ нар бяр хүч, урам мэхийг уралдуулан шалгарсан.

Халх сурын харвааны төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 9-н харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй тэргүүн байранд “Хэнтий Ус” компаний Г.Ганболд , 2-р байранд “Хан Хэнтий чуулга” С.Эрдэнэтулга, 3-р байранд “Хос Ховор сувд” ХХК-ний Х.Гансэлэм нар эмэгтэй тэргүүн байранд “Хар Чонот ХХК”-ний Г.Мөнхцэцэг , 2-р байранд “Хэнтий Ус” компаний Т.Ариунжаргал, 3-р байранд  ГХБХБГазрын Б.Энхчимэг нар шалгарсан.

Олс таталтын тэмцээнд 10 багийн 60-аад тамирчин хүч гарган татсанаас тэргүүн байранд  Х.Ган-Өлзий ахлагчтай “Хос Ховор сувд” ХХК, 2-р байранд Б.Түвшинбаяр ахлагчтай “Оч манлай”, , 3-р байранд  Ч.Мөнхбат ахлагчтай  ГХБХБГазрын багууд орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР