ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ, БИНДЭР, БАЯН-АДРАГА, ДАДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА.

2018-09-17

      Газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батширээт, Биндэр Баян-Адрага, Дадал суманд Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгаж, Газрын даамлуудын 2018 оны үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн, 2016-2018 оны дуудлага худалдааны материалуудыг шалгаж зөрчил дутагдалыг арилгуулан ажиллалаа.

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах ажлын хүрээнд Батширээт суманд 142 нэгж талбар, Биндэр суманд 139 нэгж талбар, Баян-Адрага суманд 50 нэгж талбар, Дадал суманд 65 нэгж талбар нийт 396 нэгж талбарын зөрчлийг арилгаж Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан ажиллав.

Шинээр хашаа, байшин барьсан болон шинээ газар эзэмшиж, өмчилж авсан 50 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад кадастрын хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал сумын Газрын даамлуудын 2018 оны үйл ажиллагаа, 2016-2018 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан дуудлага худалдааны материалуудад дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн илэрсэн дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар өгч мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласан.

Мөн Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий Баян-Адрага, Батноров сумд, Бэрх тосгоны 35КВ-ын цахилгаан дамжуулах дэд станцуудад кадастрын хэмжилтийг ажлыг хийж гүйцэтгэн ажилласан.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР