ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2018-09-25

         Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Хот байгуулалт кадастрын хэлтэстэй хамтран Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг нэвтрүүлэх “Хот төлөвлөлт”-ийн программ хангамжийг танилцуулах бүсчилсэн сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтаар Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумын барилга байгууламж, тохижилт, инженерийн шугам сүлжээ, байгаль, газар зүй, экологи, газар хөдлөл, хүн ам, эдийн засаг, нийгмийн дэд бүтцийн судалгаа мэдээллийг бүрдүүлэх явдал юм. Сургалтад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Хот байгуулалт, кадастрын хэлтсийн дарга Г.Цогтсайхан, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүү болон Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймгуудын ГХБХБГазрын мэргэжилтэн, албан хаагч нар оролцож байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР