Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй ээлтэй орчин бүрдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг орон нутагт сумдын газрын даамлууд гүйцэтгэхээр боллоо.

2018-10-12

 

        Сумдын газрын даамлуудад 2018 онд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах, Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын дагуу “Сахилга хариуцлага дэг журам”-ыг сайжруулах, хугацаатай үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлж хэрэгжүүлэх болон газрын харилцааны чиглэлээр цаашид анхаарч ажиллах талаар холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

       Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүртээмжтэй ээлтэй орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Угтах болон Дуудлагын үйлчилгээг 9-р сараас нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд 18 сум 4 тосгоны газрын даамлууддаа Уриалга хүргүүлж Дуудлагын үйлчилгээг хэрхэн хүргэх талаарх танилцуулга, заавар, зөвлөмж өгч энэхүү ажлыг орон нутагт сумдын газрын даамлууд гүйцэтгэхээр боллоо.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР