Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжид газрын бүртгэлийг нөхөн бүрдүүлэх, зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгах ажлыг 18 сум 4 тосгонд амжилттай зохион байгуулж ажиллалаа.

2018-10-12

             Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжид газрын бүртгэлийг нөхөн бүрдүүлэх, зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгах ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт сумдыг 3 бүс болгон хуваасан бөгөөд сумдыг Батноров, Бор-Өндөр, Өмнөдэлгэр  суманд төвлөрүүлэн тус ажлыг хийж гүйцэтгэлээ.

            Энэхүү ажилд нийт 15 сум хамрагдсан бөгөөд нийт 674 нэгж талбарт газрын кадастрын мэдээллийн санд нэмэлт нэмэлт өөрчлөлтийг хийн ажилласан байна. 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Хэрлэн сумын газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийх, зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгах арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

            Энэ ажил нь цаашид үргэлжлэн хийгдэж дууссанаар иргэд олон нийт газрын кадастрын мэдээллийн сангаас үнэн зөв, бодит мэдээлэл авах, үйлчлүүлэх боломжтой болох юм.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР