“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяны туг 7 хоногийн турш манай байгууллага дээр аялсны эцэст дараагийн байгууллага болох Стандарт Хэмжил зүйн хэлтэст тугийн хүлээлгэн өглөө.

2018-11-06

Гэр бүлийг хөгжлийг дэмжих жил болон, Монгол улсын Ерөний сайдын 01 дүгээр албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ГБХЗХГ-аас санаачлан зохион байгуулж буй “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” аяны хүрээнд байгууллага дээр доорх ажлууд хийгдлээ.

  1. Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/33 тоот тушаалаал эцэг эхийн зөвлөлийг байгуулсан.
  2. Эцэг эхийн зөвлөл “ Хүүхдэд ээлтэй орчин” болон байгууллагын эцэг эхийн зөвлөлөөс зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргаж батлууллаа.
  3.  Байгууллагын ажилчид болон сумдын газрын даамлын хүүхүүдийн дэлгэрэнгүй  судалгаа гаргаж эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг тодорхойлов.
  4. Байгууллагын дотоод журамд оруулах заалтыг хамт олны хурлаар хэлэлцэж дараах заалтуудыг нэмэлтээр оруулав. 1. Олон улс болон аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдийг урамшуулах, 2. Сайн эцэг эхийг шалгаруулж урамшуулах зэрэг заалтуудыг нэмж оруулсан.  Мөн байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг баталсан.
  5. Байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн дунд МСҮТөвийн спорт зааланд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж хичээлийн хэрэгсэлээр урамшуулав.
  6. Байгууллагын орчинд хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд байдлын хяналтыг барилга хот байгуулалтын хэлтсийн инженер Б.Содбилэг, Э.Элбэг-Эрдэнэ нар хийсэн.
  7. Сургалтын танхимд хүүхдийн булан гаргаж оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд болон шатар, 100 буудалт даам, IQ аяга, оньсон тоглоом, үлгэрийн ном, дуулдаг англи, орос хэлтэй дууны ном зэргийг авч тохижуулав.
  8. Аяны үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 3 сумын даамлын хүүхдүүдийг байгууллагын эцэг эхийн зөвлөл эргэж очсон.
  9. Хэрлэн сумын 4 дүгээр багийн зорилтот бүлгийн олон хүүхэдтэй иргэн Д.Мөнхзул, Бишүүгармаа нарт газар олгохоор шийдвэрлээд байна.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР