Манай хамт олон Шилдэг байгууллагаар шалгарав.

2018-11-06

“Бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум” 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болов. Энэ удаагийн форумыг Монгол орны эдийн засгийн тулгуур багана МАА-н үйлдвэрлэлийн үндэс болсон бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарыг Засгийн газар болон олон нийтэд танилцуулах, бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх,  хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготойгоор “Бэлчээрийн хариуцлагатай менежмент” уриан дор зохион байгуулсан бөгөөд Хэнтий аймгийн 18 суманд 2016 онд 263 цэг, 2017 онд 294 цэг 2018 онд 302 цэг бий болгон цэгийг өтгөрүүлэлтийг хийж ажилласаны үр дүнд     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Швейцарын Хөгжлийн агентлагаас зохион байгуулсан ажлын үр дүнгийн уралдаанд 2018 оны “Шилдэг” байгууллагаар шалгарлаа.

Форумд ХААИС, МУБИС, ШУА-ын ЕБаСБХүрээлэн, МААЭШХ зэрэг сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, ШХА, Мерси Кор, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага, ШХА-ын НАМЭМ, НҮБХХ-ийн БИОФИН, “Монгол орны зүүн бүсийн тогтвортой ноолуурын өртгийн сүлжээ”, ХАА хөгжлийн олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” зэрэг төслийн төлөөлөл, аймгуудын ХХААГ, ГХБХБГ, УЦУОШГ-ын дарга, мэргэжилтэн, сумын ЗДТГ-ын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, Аймаг сумын Бэлчээр ашиглагчдын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсэг, нөхөрлөлийн төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл, судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 330 гаруй хүн оролцсон байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР