Аймгийн хэмжээнд “ГАЗАР ЗҮЙН НЭР ТҮҮХИЙН ТҮҮЧЭЭ” ӨДӨРЛӨГ болж өндөрлөлөө

2018-11-07

2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Газар зүйн нэр түүхийн түүчээ” өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн хэмжээнд 18 сум 4 тосгоныг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж тус газрын даргын А/32 дугаар тушаалаар өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлагдсан.Өдөрлөг зохион байгуулсан талаар тайланг сумдаас хүлээн авч нэгтгэн үзэхэд 10 дугаар 29-ний өдөр нийт 15 сум, 3 тосгон энэхүү өдөрлөгийг зохион байгуулж ажилласан  байна.  Өдөрлөгийн арга хэмжээнд газар зүйн нэрийг баталсан тухай УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолыг танилцуулах, “Газар зүйн нэр түүхийн түүчээ” нэвтрүүлгийг үзүүлэх, газар зүйн нэрийн зургийг иргэдэд танилцуулж шинээр болон газар зүйн нэрийг өөрчлөх тухай саналыг иргэдээс авах зэрэг ажлуудыг хийж бөгөөд арга хэмжээнд 15 сум, 3 тосгоны нийт 704 иргэн оролцсон бөгөөд газар зүйн нэрийг шинээр нэрлэх 205, газар зүйн нэрийг өөрчлөх тухай 37 саналыг иргэдээс авч ажилласан байна. Дэлгэрхаан суманд нутгийн өндөр настай 4 иргэний гэрээг очин газар зүйн нэрийн зургийг танилцуулж, санал авах ажлыг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг нэг удаа өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулаад өнгөрөх биш газар зүйн нэрийн зургийг баг бүрт хэвлэн багийн төвүүд дээр байршуулж иргэд олон нийтэд сурталчлах, үр хойч үедээ уламжлан нэрлэж хэвшүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байж иргэдийн дунд албан ёсны батлагдсан нэрээр нэрлэгдэж хэвших юм. 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР