Норовлин сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг сумын ИТХуралдаанаар батлууллаа.

2018-11-16

 

Швейцарийн хөгжлийн агентлаг, Иргэдийн оролцоо-2 төслийн санхүүжилтээр Вектор мэф ХХК-ий гүйцэтгэсэн Норвлин сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус хуралдаанд Иргэдийн оролцоо-2 төслийн ажилтан Б.Төгөлдөрзаяа, зөвлөх МУ-ын зөвлөх инженер, доктор С.Батсүх, Вектор мэф ХХК-ий гүйцэтгэх захирал, мэргэшсэн инженер Ш.Наран-очир, мэргэжилтэн н.Уянга, аймгийн ГХБХБГазрын дарга Д.Баярхүү, хэлтсийн дарга Ц.Билэгсайхан нар оролцлоо. Манай байгууллагын зүгээс тус төлөвлөгөөний ажлын хээрийн судалгааны ажил, Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх, боловсруулах бүх шатны ажилд хамтран оролцсон. Тус төлөвлөгөөний ажилд хурлын төлөөлөгчдийн нэмж оруулах санал, өөрчлөлтийг тусган ГЗБГЗЗГазарт хүргүүлэн мэргэжлийн дүгнэлийг гаргуулан төлөвлөгөөний бичиг баримтийг 12 дугаар сард хүлээлгэн өгнө.

 

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР