КИРГИЗСТАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ БАЙГУУЛЛАГААР АЙЛЧИЛЛАА.

2018-12-12

      Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргикстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл 12 дугаар сарын 10-нд Хэнтий аймагт айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Колуской район Липинский аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге–Талского аймгийн Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтаж байна.
       Зочид төлөөлөгчид ГХБХБГазрын дарга Д.Баярхүү Хэнтий аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн талаар болон бэлчээрийн менежментийн чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл хийлээ. 
        Дараа нь Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев Киргизстан улсын бэлчээрийн төлөв байдал болон 2009 оноос тус улсад хэрэгжиж эхэлсэн Бэлчээрийн хуулийн талаар танилцууллаа. Түүний танилцуулгын дараа талууд харилцан мэдээлэл солилцож, сонирхсон асуултдаа хариулт авснаар айлчлал өндөрлөлөө.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР