2018 оны Шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээ боллоо.

2018-12-26

2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, хариуцсан чиг үүргийн хүрээнд төрийн бодлого шийдвэр, үйчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэн, шинийг санаачлан хамт олноо манлайлан ажилласан оны шилдэг албан хаагчдыг шалгаруулах арга хэмжээг зохион байгууллаа.

2018 оны шилдэг Төрийн захиргааны албан хаагчаар Газрын удирдлагын хэлтсийн Кадастрын мэргэжилтэн Н.Болор-Эрдэнэ, Шилдэг төрийн үйлчилгээний ажилтнаар Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав ажилтай Т.Хосбаяр, Шилдэг сумын Газрын даамлаар Баянмөнх сумын газрын даамал Ч.Буянцэцэг, Дэлгэрхаан сумын газрын даамал Б.Баттулга, Биндэр сумын газрын даамал Б.Урансувд нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн амжилттай ажилсан албан хаагчдыг хамтран ажиллагч байгууллагын шагналуудаар шагнагдлаа.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР