"БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА-2019" УУЛЗАЛТ, СЕМИНАР БХТӨВ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-01-14

БХТөвөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга нарт "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА-2019" уулзалт, семинарыг зохион байгуулав.

Уулзалт, семинарыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар нээж, барилга, хот байгуулалтын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Мөн энэхүү сургалт, семинарт БХБЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч Д.Баярсайхан, БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, СЯ-ны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал нар оролцож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар хэлэлцэв. Тус хэлэлцүүлэгт БХБХэлтсийн мэргэжилтэн Б.Содбилэг оролцов.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР