2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

2019-03-01

2019 оны 02 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийн вэб хувилбарыг турших, Газрын цахим биржийн програм хангамж, 2019 онд газрын харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээр сумдын Газрын даамлуудын сургалтыг зохион байгуулж, мөн тус газрын даргатай сумдын Газрын даамлууд 2019 оны гэрээг  байгууллаа.

Сургалтын үеэр нийт сум, тосгоны даамлуудад хурууны хээ унших төхөөрөмж, Өлзийт, Хэрлэнбаян-Улаан тосгоны газрын даамалд нийт 3 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий компьютер тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Мөн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан, Хэрлэн сумын Өлзийт, Батноров сумын Бэрх, Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны газрын даамлуудад “Газрын даамлын тэмдэг” олгосон бөгөөд ингэснээр орон нутагт иргэд, олон нийтэд газрын харилцааны үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөл боломжийг бүрдүүллээ.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР