“Chamberbus” аяллыг амжилттай зохион байгууллаа.

2019-03-27

2019 оны 03-р сарын 20-оос 23-ны өдрүүдэд Багануур дүүрэг болон Улаанбаатар хотод Хэнтий аймгийн барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулсан  барилгын салбарт шинээр ашиглагдаж буй техник технологитой танилцах “Chamberbus” аяллыг амжилттай зохион байгууллаа.
Тус аяллаар барилгын салбарт шинээр ашиглагдаж буй техник технологийг  монголдоо нэвтрүүлэгч 10-д компаниудын үйлдвэр дээр нь очиж танилцан сургалт мэдээлэл авч туршлага судлаж барилгын салбарын удирдах ажилтнууд мэдлэгээ зузаатгалаа. Мөн аяллын үеэр Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хүлээн авч уулзалт зохион байгуулж Монгол Төрийн ордноор айлчиллаа. Аяллын төгсгөлд Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоотой хамтран зохион байгуулсан Барилга угсралтын ажлын хөдөлмөрын аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдан сертификат гардаж авлаа. Дээрх сургалтын онцлог нь "Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци" болон "Дельта констракшн" ХХК-н ISO 9001 болон ISO 45001 нэвтрүүлж буй туршлагад тулгуурлан "Дельта констракшн"-ны гүйцэтгэж буй Буянт Ухаа-2 хорооллын барилга угсралтын талбай дээр очиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсанаараа онцлог байлаа.

 

 

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР