ЗҮҮН БҮСИЙН “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

2019-04-19

                         ЗҮҮН БҮСИЙН “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

              Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХГазар, Нийгмийн даатгалын хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран  зохион байгуулсан  зүүн бүсийн “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” зөвлөгөөнд 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр оролцлоо. Аймгаас зөвлөгөөнд АЗДТГазар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн төв, ГХБХБГазар, 4-р сургууль,  МСҮТөв,  Барилгачидын холбоо, Ажил олгогч эздийн  холбоо, үйлдвэрчний холбоо зэрэг 9  хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.                 

      Тус   зөвлөгөөнөөр Зүүн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй төр, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгжүүд “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ”  хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүх ажиллагсадаа эрүүл, аюулгүй орчыг хангаж ажиллахыг  УРИАЛЖ  уриалга гаргасан.  

       “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”  хуулийн  14-р дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг

14.1. Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна.

14.2. Энэ хуулийн 4.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.

14.3. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэгч буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна.

14.4. Амжилтын эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР