ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-2019" УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-05-16

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит “Шилжих явах цом"-ын төлөөх 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг Зүйн газар, Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаа

Тэмцээний нээлтийн ажиллагаа БХЯ-ны “Алдар” спорт хорооны зааланд 2019  оны 5-р сарын 4-ний өдрийн 12 цагаас эхлэн.

Нээлтийн ажиллагаанд БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГын орлогч дарга А.Батбаяр, БХТ, ГФЗЗХ, ГМНЭ, нийслэлийн ГЗБА, аймгуудын ГХБХБГ-ын дарга нар оролцов.

Нээлтийн ажиллагааг 2019 оны 5 дүгээр сарын 4-ний өдөр Үндэсний олон нийтийн телевизийн Спортын сувгаар гаргасан болно.

Нээлтийн ажиллагаанд Чингис хаан хамтлагийн ахлагч, МУГЖ  Д.Жаргалсайхан, дуучин С.Бичүү нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Тэмцээнд нийт 15 багууд амжилттай оролцосноос.Зүүн бүсийн эрэгтэй, эмэгтэй волейболлын баг тамирчид хүрэл медаль, эмэгтэй 100-н буудалт даамны төрөлд Д.ОюунгэрэлХэнтий мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцсон. Тэмцээний нийлбэр дүнгээр ГФЗЗХ 25 оноогоор 1-р байр, НГЗБА 36 оноогоор 2-р байр, Төвийн бүсийн баг 49 оноогоор 3-р байр, БХТ 58 оноогоор 4 байрыг тус тус эзэлж, ГФЗЗХ шилжин явах цомын эзнээр тодорлоо .

Тэмцээний хаалтын ажиллагаа

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Алдар спорт хорооны зааланд хаалтын ажиллагаа болон. Хаалтын ажиллагаагаар шагнал гардуулах ёслол болж, 5 төрлөөр эхний 3 байр эзэлсэн баг, тамирчдад нийт 132 медалийг өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардуулав.

Волейболын шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор ГФЗЗХ шалгаруулж Төвийн бүсийн эмэгтэй багийн тамирчин Б.Мөнхзул, Зүүн бүсийн эрэгтэй багийн тамирчин Н.Болор-Эрдэнэ нарт олгов.

Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын шагналыг уламжлал ёсоор МГЗБХ шалгаруулж, БХБЯ-ны эмэгтэй багийн тамирчин О.Лхагвацэдэн, НГЗБА-ны эрэгтэй багийн тамирчин Э.Цэвэлдорж нарт олгов.

Хаалтын ажиллагаанд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, БХБЯ-ны ТЗУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, ГФЗЗХ-ны тэргүүн О.Хосбаяр, МГЗБХ-ны гүйцэтгэх захирал С.Сайнбаяр, НГЗБА-ны дарга Э.Болорчулуун, аймгуудын ГХБХБГ-ын дарга нар оролцов.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР