ГЗБГЗЗГ-н дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт “Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах” уулзалтыг хийлээ.

2019-05-20

   2019 оны 05-р сарын 20-ны өдөрТөрөөс газрын харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах уулзалт-ыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хамтран зохион байгууллаа. Уулзалтад ГЗБГЗЗГазрын дарга Ц.Ганхүү, хэлтсийн дарга Ж.Батсайхан, Г.Цогтсайхан, Н.Адилбиш, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан,  аймгийн Засаг дарга Н.Ганбямба,  аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав,  ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан,  БОАЖГ-ын дарга Б.Дархантөр,  УЦУОШГ-ын дарга Л.Чулуун, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын Захирагч Ц.Идэрбат  болон ГХБХБГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд төрөөс Газрын харилцааны чиглэлээр  хэрэгжүүлж байгаа ажлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний танилцуулга сэдвээр ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн талаар ГЗБГЗЗГ-ын Хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Цогтсайхан нар мэдээлэл хийж, асуулт хариулт, ярилцага явагдлаа.

 

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР