ГАЛШАР СУМАНД БЭЛЧЭЭР МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-05-31

                                         ГАЛШАР СУМАНД БЭЛЧЭЭР МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ                                                                                                                              СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 
         “Мерси кор” ОУБ-ын санхүүжилтээр Галшар суманд бэлчээр менежментийн ажлын хэсэгтэй хамтран “Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө”, бэлчээр ашиглалтын журам боловсруулж сумын ИТХурлаар хэлэлцүүлэн батлуулж, орон нутагт нь хүлээлгэн өгөх ажлыг 6 дугаар сард багтаан зохион байгуулна.
          Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Галшар сумын бэлчээрийн менежментийн ажлыг хэсэг, малчдын төлөөллийг чадавхжуулах анхны сургалтыг Газрын удирдлагын хэлтсийн дарга, Ц.Билэгсайхан, мэргэжилтэн Б.Мөнхчимэг нар зохион байгууллаа. 
           Сургалтанд Галшар сумын удирдлага, сумын бэлчээр менежментийн ажлын хэсэг, аравтын бүлэг, малчдын төлөөлөл нийт 24 хүн оролцлоо. Сургалтын үеэр Галшар сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан хэлэлцүүлж, сумын ажлын хэсэгт төлөвлөгөө болон журмын төсөлд малчдаас санал авах ажлыг зохион байгуулж саналаа нэгтгэн ГХБХБГазарт ирүүлэх талаар чиглэл өглөө. 6 дугаар сарын 14-ны өдөр сумын ИТХурлын тэргүүлэгчээр төлөвлөгөө болон бэлчээр ашиглалтын журмын төслийг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

   ГХБХБГазар

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР