“Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөг, сургалтыг 5 суманд зохион байгууллаа.

2019-06-11

    “Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг 06 дугаар сарын 03-07-ны өдөр Галшар, Бор-Өндөр,  Дархан,  Баянмөнх, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа.

    Өдөрлөгийн үеэр 2018 онд ГХБХБГазраас хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, “Бүх нийтийн эрх зүйн боловсролын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Газрын тухай хууль, МУИГӨТХууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан, газар өмчлөлийн чиглэлээр сургалт хийж нийт 252 иргэнд үйлчилсэн.

   Сумдын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сурталчилан, төлөвлөгөөний дагуу шинээр газар өмчлөх 9, эзэмшиж байгаа газраа өмчлөх 2, өвөлжөө хаваржааны газрын хугацаа сунгуулах, өмлүүлэх 2 нийт 11 иргэний хүсэлтийг хүлээн авч, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшиж байгаа газраа өмчлөх, шинээр газар өмчлөх, өвөлжөө, хаваржааны газраа эзэмших 6 иргэний саналыг “Санал авах хуудас” -аар авч, 32 иргэнд газар өмчлөлийн мэдээллийн сангаас лавлагаа гаргаж, Бор-өндөр, Дархан суманд 6 нэгж талбарын маргаантай асуудлыг газар дээр шийдвэрлэж,  11 иргэн, 1 байгууллын эзэмшил, өмчлөлийн газарт хэмжилт хийн эргэлтийн цэгийг газарт суурилуулан актаар хүлээлгэн өгч, 20 иргэний газарт хэмжилт хийн газрын кадастрын мэдээллийн санд оруулж, 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кадастрын зургаар үйлчилсэн.

   Баянмөнх сумын өндөр настан Б.Юрад газар өмчлөлийн гэрчилгээг гардуулж, Бор-Өндөр суманд 2 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан.

   Баянмөнх сумын ЕБС-ийн 5а бүлгийн 18 хүүхдэд газар өмчлөлийн талаар мэдээлэл өгч, хүүхдүүдээр дамжуулан эцэг эхчүүдэд хүргэхээр гарын авлага тарааж цааш нь тус бүр 5 найздаа гарын авлагаас мэдсэн мэдлэгээ хуваалцах даалгаварыг өглөө. Хүүхдүүд бүгд газартай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

   Газар өмчлөл, эзэмшилийн талаар болон газрын төлбөр, татвар, газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, цахим биржийн талаар гарын авлага материалыг 242 иргэнд тарааж 125 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.  

ГХБХБГазар

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР